2023 оны 06-р сарын 06, Мягмар гариг
Хэвлэх

Мэндчилгээ

Мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Манай байгууллага нь Эрчим хүчний сайдын 1991 оны 7-р сарын 20–ний өдрийн 117-р тушаалаар Чойрын Эрчим хүчний үйлдвэр нэртэйгээр Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн харъяанд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1996 оноос Барилга хот байгуулалтын яам НААҮ-ний салбарт харьяалагдан НААҮ-ний УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар  нэртэйгээр  ажиллаж байна. Байгууллага нь 100% орон нутгийн өмчит байгууллага бөгөөд үндсэн үйл ажиллагааны хувьд

  • Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалтаар хангах
  • Цэвэр ус олборлон хэрэглэгчдэд түгээх
  • Бохир ус татан зайлуулах
  • Хэрэглээний халуун ус үйлдвэрлэх
  • Нийтийн зориулалттай хувийн орон сууцанд амьдардаг айл өрхөд дулаан, цэвэр бохир ус, шугам хоолойн сантехникийн засвар үйлчилгээг дуудлагаар хийх зэрэг үндсэн үйл ажиллагааг явуулдаг.

Бид өнгөрсөн хугацаанд үйлчилгээний чанарыг сайжруулах, усны алдагдлыг бууруулах, хэрэглэгчдийг тоолууржуулах, үр ашгийг дээшлүүлж, зардлыг  бууруулах тал дээр онцгой анхааран шат дараатай арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрсэн. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал хотхоны 1100 гаруй айл өрх, 64 аж ахуй нэгж байгууллагуудыг 100% тоолууржуулсан байна.

Хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар тогтмол хангаж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дэд бүтцийг цаг үетэйгээ нийцүүлэн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэн тогтвортой ногоон хөгжлийн технологийг нэвтрүүлэх, усны аюулгүй байдлыг хангах, баталгаат ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, бохир ус цэвэрлэгээний түвшинг дээшлүүлж хүн амын эрүүл мэнд, байгальд ээлтэйгээр зохион байгуулах, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг тулгамдаж буй олон асуудлыг зохицуулахад шаардлагатай арга хэмжээг тодорхойлон, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаашдын хөгжил, дэвшил болон биднийг үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадварлаг, шуурхай байх зарчмыг дээдлэн ажиллахад хэрэглэгч та бүхний оролцоо, зөвлөмж, санаачилга үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

НААҮ-ний “УСДУ” ОНӨААТҮГ-ын үр шимийг дээшлүүлж, найдвартай үйлчилгээ, шинэ боломж, сонголтуудыг бий болгон тав тухтай амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийлж байна.

Хүндэтгэсэн,
НААҮ-НИЙ "УСДУ" ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ      Б.ГАНЗОРИГ