2023 оны 06-р сарын 06, Мягмар гариг
Хэвлэх

Танилцуулга

Танилцуулга

Манай байгууллага нь Эрчим хүчний сайдын 1991 оны 7-р сарын 20–ний өдрийн 117-р тушаалаар Чойрын Эрчим хүчний үйлдвэр нэртэйгээр Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн харъяанд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1996 оноос Барилга хот байгуулалтын яам НААҮ-ний салбарт харьяалагдан НААҮ-ний УСДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нэртэйгээр ажиллаж байна. Байгууллага нь 100% орон нутгийн өмчит байгууллага бөгөөд үндсэн үйл ажиллагааны хувьд:

  • Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалтаар хангах;
  • Цэвэр ус олборлон хэрэглэгчдэд түгээх;
  • Бохир ус татан зайлуулах;
  • Хэрэглээний халуун ус үйлдвэрлэх;
  • Нийтийн зориулалттай хувийн орон сууцанд амьдардаг айл өрхөд дулаан, цэвэр бохир ус, шугам хоолойн сантехникийн засвар үйлчилгээг дуудлагаар хийх зэрэг үндсэн үйл ажиллагааг явуулдаг.

Дараах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Барилга угсралтын тусгай зөвшөөрөл;
  • Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тусгай зөвшөөрөл;
  • Эрчим хүчний Дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл;
  • Стандарт хэмжил зүйн тусгай зөвшөөрөл /Тоолуур суурилуулах, засварлах/;

Техник, тоног төхөөрөмж:

  • Цэвэр усаар найдвартай хангах 2-р өргөх сианц
  • 1-р өргөх станцын 4 цооногийн 2 цооног ашиглаж байна.
  • Аваарь саатлын үед ашиглах 2 өргөх станцад байрлуулсан 45квт-ын дизель станц
  • Хонхорын төв зуухан дээр 45квт-ын дизель генератор
  • Хонхор хотхоны DZWL0-1.25/115/70 маркийн 2 тогоо DZL-4.2 маркийн 1 тогоо халаалт, хэрэглээний халуун усыг үйлдвэрлэн түгээж байна.
  • 500м3-ын 2 бетонон усан сан төмөргүйжүүлэх төхөөрөмж
  • Хоногт 1500м3 бохир ус татан зайлуулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллагын нийт ажилчдын 50% нь дээд, 40% нь бүрэн дунд, 10% нь тусгай дунд боловсролтой байна. Манай байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлж байгаатай холбогдуулан ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь чанартай хийх, хөдөлмөрч хүнийг ажилд байнга бүртгэж боловсон хүчин бүрдүүлж ажиллаж байна. Ажиллагсдын дундаж үндсэн цалин нь 435000 төгрөг байна. Үйлдвэрлэлийн улиралд ажлынхаа үр дүнгээр ур чадварын нэмэгдлийг авах боломжтой юм.