
Говьсүмбэр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл аймгийн дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын дунд спортын 3 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Ус Ду ОНӨААТҮГ, УБТЗ-ын БАҮ-ний 3 дугаар ангийн Чойр хэсэг, Илчлэг шивээ ОНӨААТҮГ, Талын Илч, ОНӨААТҮГ гэсэн 4 баг нийт 35 ажилчид идэвхи зүтгэл, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцлоо.
Тэмцээнийг Аймгийн засаг даргын орлогч буюу Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Б.Анхбаяр, Зохицуулах зөвлөлийн зохицуулагч У.Эрдэнэтуяа нар оролцогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд багийн нийт дүнгээр:
1-р байр Ус Ду ОНӨААТ, Шилжин явах цом
2-р байр Талын илч ОНӨААТҮГазар
3-р байр УБТЗ-ын БАҮ-ний Чойр хэсгийн баг тамирчид тус тус байр эзэлж амжилттай оролцлоо.