УСНЫ ҮНЭЛЭМЖ-УСНЫ ҮНЭ ЦЭНЭ

2021 оны 03-р сарын 18
УСНЫ ҮНЭЛЭМЖ-УСНЫ ҮНЭ ЦЭНЭ

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Өнөө цагт байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйлдэл зэргээс шалтгаалан устай холбоотой олон сөрөг асуудлууд үүссээр байгаа билээ.Тухайлбал: үер, ган гачгийн давтамж ихсэж, гол ус бохирдож байгаа нь хөрс, газрын доройтол, гол мөрөн, нуурын усны зохисгүй ашиглалтаас шалтгаалж, бидний хүрээлэн буй орчны экосистемд нөлөөлсөөр байна. Иймээс Дэлхий усны өдрөөр- устай холбоотойгоор үүсэж буй сөрөг асуудлыг шийдвэрлэх, энэ талаар олон нийтэд сурталчлан таниулах, мэдээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дэлхийн усны өдрийг "УСНЫ ҮНЭЛЭМЖ-УСНЫ ҮНЭ ЦЭНЭ" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Манай байгууллага нь жил бүр “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийг тэмдэглэн хүүхэд багачуудын дунд эссэ, шүлэг, гар зургийн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Цаг үеийн онцгой нөхцөл байдлын улмааас сургуулийн насны хүүхдүүдийн чөлөөт цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүүхдийг бие даасан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулан цахим хэлбэрээр энэхүү гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна.