УСНЫ ҮНЭЛЭМЖ-УСНЫ ҮНЭ ЦЭНЭ гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

2021 оны 03-р сарын 24
УСНЫ ҮНЭЛЭМЖ-УСНЫ ҮНЭ ЦЭНЭ гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

03 сарын 22 буюу Дэлхийн усны өдрөөр устай холбоотой үүсэж буй сөрөг асуудлыг шийдвэрлэх энэ талаар олон нийтэд таниулах мэдээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дэлхийн усны өдрийг "УСНЫ ҮНЭЛЭМЖ-УСНЫ ҮНЭ ЦЭНЭ" гэсэн уриан дор Говьсүмбэр аймгийн нийт ард иргэд дунд гэрэл зургийн уралдаан зарлан амжилттай зохион байгуулж өндөрлөв. Говьсүмбэр аймгийн хэмжээнд зохион байгуулсан тус уралдаанд нийт 15 оролцогч өөрсдийн  бүтээлээ явуулж ангилал тус бүрд ТЭРГҮҮН, ДЭД гэсэн 2 байр шалгаруулах байснаас  мэргэжлийн гэрэл зургийн ангилалд 1 бүтээл ирүүлсэн тул нийт 5 байрыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Энэ удаагийн уралдаанд "Умард говийн Гүвээт-Халхын дундад талын сав газар"-тай хамтран зохион байгуулж ард иргэдэд усны тухай, усны үнэ цэнийн талаархи мэдээ, мэдээлэл илүү хүрч чадсан. Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Өнөө цагт байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйлдэл зэргээс шалтгаалан устай холбоотой олон сөрөг асуудлууд үүссээр байгаа билээ.Тухайлбал: үер, ган гачгийн давтамж ихсэж, гол ус бохирдож байгаа нь хөрс, газрын доройтол, гол мөрөн, нуурын усны зохисгүй ашиглалтаас шалтгаалж, бидний хүрээлэн буй орчны экосистемд нөлөөлсөөр байна. Иймд ард иргэд та бүхэн дор бүрнээ усаа аривч гамтай хэрэглэж, бага гэлтгүй усаа хэмнэж хэвшээрэй. Мөн дараа дараагийн уралдаан тэмцээнд идэвхитэй оролцоорой хэмээн нийт Говьсүмбэрийн ард иргэддээ уриалж байна.